m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 04:27
44
Цасан шуурганаар амиа алдсан хүний тоо арав болжээ

Хүчтэй цасан шуурга АНУ-ыг нөмрөн арван хүний амийг авч одоод байна. АНУ-ын хойд мужуудад хүнд байдал илүүтэй ажиглагдаж байгаа. Хотын замуудад олон км үргэлжилсэн түгжрэл үүсч хурдны хэд хэдэн замууд хаагдаад байгаа аж. Нийгмийн ажлууд завсардаж, сургуулиуд хаалгаа барьжээ. 

Зарим хотуудад цасны өндөр хоёр метр өндөрт хүрч айлуудын цонх, хаалгыг тагласан байна. Замын түгжрэлд орсон автомашинууд 30 цаг болон түүнээс олон цагаар аврах ангийн тусламжийг хүлээн өнжиж байгаа гэнэ. 

Одоогийн байдлаар 220 мянган тонн цас Америкийг нөмрөөд байна. Цаг уурчид ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орохыг анхааруулж байна.