Энэ долоо хоногт энтертаймент ертөнцийн гол дүрээр яах аргагүй дуучин Соланж Ноулз тодорлоо. Түүнийг дуучин Биеонси Ноулзийн дүү гэдгээр нь хүмүүс мэддэг болсон билээ. Соланж энэ долоо хоногт 51 настай продюсер Алан Фергюсонтай гэрлэсэн юм.
Үргэлж л шинэ содон загварт дурласаар ирсэн Соланж хуримын даашинзын оронд “Stephane Rolland”-ийн комбинзон өмссөн байлаа.
Хосууд хуримын ёслолоо ч содон хийсэн бөгөөд сүмд дугуйгаар очиж, хуримын зочдоо сургуулийн том автобусаар зөөжээ. Мөн хуримын зочид бүгд цагаан хувцсаар гоёсон бөгөөд хуримын долоо хоногтоо өмссөн түүний хувцаснууд загварын сэтгүүлүүдийн онцлох сэдэв болсоор байна.