m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 04:35
45
"School police" дэвжээ тэмцээний аваргууд шалгарлаа

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй “School police” төслийн эргүүлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинг бий болгоход ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд “School police-Дэвжээ” тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион явууллаа. Сүүлийн шатанд дүүргүүдээс шалгарсан долоон баг өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургууль шалгарч цом, өргөмжлөл, 500.000 төгрөгөөр, дэд байранд Сүхбаатар дүүргийн IV сургууль шалгарч өргөмжлөл, 400.000 төгрөгөөр, гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн  122 дугаар сургууль  шалгарч өргөмжлөл, 300.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа. Мөн “School police” эргүүлийг  идэвхитэй сайн зохион байгуулж хэрэгжүүлж байгаа сургууль, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдийн төлөөлөлд Монголын Сурагчдын холбоо, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газрын өргөмжлөл, тусгай шагналыг олгосон байна гэжНийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээллээ.