m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 04:51
30
Ховард оны шилдэг хөлбөмбөгч

“Эвертон” клубийн хаалгач Тим Ховард 2014 оны Америкийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон тухай ESPN мэдээллээ. Энэ нь түүний хоёр дахь шагнал бөгөөд өмнө нь 2008 онд шилдгээр тодорч байжээ. 35 настай хаалгач эр ДАШТ-д шигшээгийнхээ хаалгыг манан дөрвөн тоглолтод оролцохдоо зургаан гоол алдсан. Харин энэ улиралд “Эвертон”-ы хамтаар 15 тоглолт хийж, 20 гоол хаалгандаа алджээ. 2013 оны шилдгээр довтлогч Жозе Алтидор нэрлэгдэж байв.