m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 05:04
73
Бүх оддын тоглолтын санал асуулга эхэллээ

Үндэсний хоккейн лигийн Бүх оддын тоглолт 2015 оны нэгдүгээр сарын 27-нд Охайо мужийн Коламбус хотноо болно. Тэгвэл оддын тулаанд оролцох тоглогчдыг сонгох санал асуулга эхэлжээ. Санал асуулгад оролцсон хүн бүр нэг хаалгач болон гарааны таван тоглогчийн нэрийг бичих юм байна. Оддын тулаан гурван жилийн дараа эргэн ирэх гэж байгаа нь гол онцлог. “All star game” хамгийн сүүлд 2012 онд Оттава хотноо зохиогдсон бөгөөд 2013 онд локаутын улмаас цуцлагдсан. Харин энэ жил өвлийн олимптой байсан тул зохиогдоогүй юм.