m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 05:11
83
Дүрэм зөрчсөн “Халтар царайтууд”-ыг FIFA шийтгэлээ

FIFA-гаас есдүгээр сарын 9-нд Йокохамад болсон Япон-Венесуэлийн нөхөрсөг тоглолтын үр дүнг хүчингүйд тооцож, талбайн эздийг 3:0-ээр хожсон хэмээн албан ёсоор тэмдэглэхээр болжээ. Учир нь энэхүү тоглолтоос хэд хоногийн өмнө Өмнөд Солонгостой хийсэн нөхөрсөг уулзалтад улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн “Зенит”-ийн довтлогч Саломон Рондоныг Венесуэлийн дасгалжуулагч талбайд гаргасан нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмийг ноцтой зөрчсөн явдал болсон тул ийн шийтгэжээ. Уг нь дээрх тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцсэн юм.