m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 05:21
49
Баянхонгор- Нутгийн удирдлагууд сумдад ажиллалаа

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүртээмжтэй, хэлбэрээр хүргэх зорилгоор аймгийн хэмжээний хөдөөгийн бүх багийн Иргэдийн Нийтийн Хурлыг энэ сарын 03-13 ны өдөр зохион байгуулж, аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ын дарга Д.Ширмэн Богд, Баянлиг, Баянговь, Жинст, Эрдэнэцогт сум, аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяр Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо сум, аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, , Шаргалжуут Баянхонгор сумдад ажилласан бол, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Г.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг 20 сумын 104 багт ажиллав.

Баянхонгор аймгийн удирдлагууд болон төрийн байгууллагууд, ялангуяа ЗДТГ-ын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс агентлагууд, дөрвөн чиглэлд ажиллаж, нутгийн захиргааны байгууллагын 2013, 2014 онд хийсэн ажлын тайланг хэлэлцүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, аймгийн Засаг даргын хөдөө сумдын Засаг дарга нартай байгуулсан Үр дүнгийн гэрээнд үнэлэлт, дүгнэлт хийж, иргэдийн тавьсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Энэ үеэр орон нутгийн иргэдээс гарч байсан нийтлэг асуудлууд нь Сум хоорондын хилийн цэсийн маргаан, өвөлжөө, хаваржаа, худаг устай холбоотой асуудал, хөдөө аж ахуйд төрөөс үзүүлж буй дэмжлэгтэй холбоотой мэдээлэл авах, бэлчээрийн доройтол, уул уурхайгаас үүдэж, газар нутаг, хүн амд нөлөөлж буй сөрөг нөлөөлөлүүд зэрэг олон асуудлын хариуг газар дээр нь өгч ажиллахаас гадна, ард иргэдийн гаргасан санал хүсэлтийг яаралтай шийдвэрлэж, өгөхийг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгосон байна.