m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 05:39
79
НДЕГ "Цахим банк" үйлчилгээг нэвтрүүллээ

Нийгмийн даатгалын үйлчилгээний зарим шимтгэл, хураамжийг Хаан банкны "Ухаалаг банк", Төрийн банкны "Цахим банк" үйлчилгээгээр төлөх болсонтой холбогдуулан Нийгмийн даатгалын ажилтныг дэмжих "Ухаалаг ажилтан * Ухаалаг үйлчилгээ * Ухаалаг хэрэглээ" аяныг эхлүүлсэн байна. Энэ талаар НДЕГ-ын дарга Ц.Уртнасан хэлэхдээ:

Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банктай хамтран онлайнаар даатгалаа төлөх үйлчилгээ нэвтрүүллээ.
Манай нийгмийн даатгалын сайн дурын даатгалын төрөлд жилд 175 мянган орчим иргэн даатгагдаж байгаа. Энэ иргэд өөрийн орлогын байдлаас хамаараад сар, улирал, жилээр сайн дурын даатгалынхаа шимтгэлийг төлдөг. Дээрээс нь 2.8 сая иргэн эрүүл мэндийн даатгал төлдөг. Энэ иргэд маань мөн сар, улирал, жилээр эрүүл мэндийн даатгалын хураамжаа төлдөг. Иргэдийн үйлчилгээг хялбар болгох үүднээс Нийгмийн даатгалын байгууллагад нэг удаа очиж гэрээ байгуулсан тохиолдолд энэ төлбөрөө арилжааны банкин дээр очилгүйгээр цахим банкны үйлчилгээг ашиглаад төлөх ажлыг бид Төрийн банктай хамтраад зохион байгуулж эхэллээ. Мөн сайн дурын даатгалд даатгуулж байгаа иргэд маань ихэнх нь албан бус орон нутагт мал маллаж, зах худалдааны төвүүдэд арилжаа наймаа хийж, нэг хэсэг нь гадаадад оршин сууж ажил, бизнесээ залгуулдаг хүмүүс байгаа. Энэ хүмүүст цаг хугацаа үнэтэй. Тиймээс сайн дурын даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжаа хялбар замаар шийдвэрлэх бололцоог олгож байгаагаараа манай харилцагч Төрийн банк, нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалд даатгуулагчдынхаа өмнө сайн үйлчилгээг санал болгож байна гэсэн юм.