m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 05:49
72
Феттель “Феррари”-тэй гэрээ байгуулав

“Формула 1” уралдааны дэлхийн дөрвөн удаагийн аварга Себастьян Феттель ирэх улирлаас “Феррари”-гийн төлөө уралдахаар боллоо. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард “Ред Булл”-ыг орхиж, гал улаан хүлгийг жолоодох болсноо мэдэгдээд байсан. Тэгвэл Италийн багтай гурван жилийн гэрээг албан ёсоор үзэглэсэн байна. Немц нисэгч энэ багаас алдрын оргилд гарч, ДАШТ-д дөрвөн жил дараалж түрүүлсэн. Гэвч энэ жил “Ред Булл”-ын машин хангалттай хурдан байж чадаагүй тул нийлбэр дүнгээр дөрөвт яваа.

Феттель “Феррари”-д ирэхтэй зэрэгцээд дэлхийн хошой аварга Ф.Алонсо энэ багийг орхижээ. Тэрбээр ирэх улирлаас “Макларен”-ий төлөө уралдаж магадгүй байгаа юм.