m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 05:57
56
Оюун ухаанаа сэргэг байлгах арга
  1. Биеийн хөдөлгөөн: Дасгал хөдөлгөөн хийх нь нэн чухал гэдгийг хүн бүр л  мэднэ. Ялангуяа дасгал хийж байх үед тархины цусан хангамж сайжирдаг бөгөөд үүний хамтаар сэтгэн бодох чадвар мөн нэмэгддэг байна.
  2. Өглөө бүрийг хүйтэн буцалсан усаар угтах нь унтаж буй бие организмыг сэрээхэд тустай. Өлөн элгэн дээрээ уусан ус нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжихээс гадна таныг эргэн нойрмог болгохгүй аж.
  3. Мөн зарим нэг цэцгийн үнэр оюун ухаанд сайнаар нөлөөлдөг байна. Үүнд: базилик, розмарин, гавар, ганга, сарнай болон лаванда багтдаг.
  4. Хаашаа ч, юунд ч, хэзээ ч бүү яарч бай. Амьдралынхаа хамгийн жаргалтай, сайхан мөчүүдийг дурсч, аливаа нэгэн ажлыг хийснээр таны ажлын бүтээмж ч сайжирч, сэтгэл санаа ч сайхан байх болно.
  5. Хэрвээ чөлөөт цаг зав гарвал шатар, даам тоглож, үгийн сүлжээ бөглөж, аль болохоор тархиа ажиллуулах зүйл хийхийг хичээж байгаарай. Энэ нь таны сэтгэн бодох чадварыг гайхалтай хөгжүүлна.
  6. Зурагт үзэхдээ таарсан нэвтрүүлэг болгоныг нь бус харин танин мэдэхүйн сонирхолтой нэвтрүүлгийг хэмжээтэй үзсэнээр таны мэдлэгийн хүрээ тэлэх болно.
  7. Интернэтээр ямар нэгэн мэдээллийг хайж байх үед хүний тархи ном уншсанаас хоёр дахин илүү ажилладаг хэмээн судалгаагаар батлагджээ.
  8. Тархинд глюкоз буюу сахар маш их хэрэгтэй байдаг. Гэхдээ байнга чихэр, жигнэмэг идэх бус харин байгалийн гаралтай жимс, жимсгэнийг идвэл тун сайн байдаг.
  9. Уламжлалт арга барилыг ашиглаж эмийн ургамал хэрэглэж болох юм. Стресс тайлах, оюун санааг хөгжүүлэх хамгийн сайн ургамалд “хүн орхоодой” багтдаг.
  10. Өдөрт ердөө л 10 минутыг оюун ухаанаа хөгжүүлэхэд зарцуулж, өөрийн санааг зургаар илэрхийлэх, гадаад үг цээжлэх гэх мэт маш олон зүйлсийг хэрэгжүүлэх боломжтой.