m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 05:59
58
Эбола вирусийн ээлжит тохиолдол Болгарт бүртгэгджээ

Болгарын цэргийн анагаах ухааны академид эбола вирусийн халдвартай өвчтөн хэвтжээ. Өвчтөн хэдхэн хоногийн өмнө Сьерра-Леоноос ирсэн аж. Түүний биед вирусийн анхны шинж тэмдгүүд илэрснээр тэрбээр эмнэлэгт хандсан байна. Тэрбээр өмнө нь орон нутгийн "Токуда" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд бүрэн шинжилгээнд хамрагдсаны дараа цэргийн анагаах ухааны академийн эмнэлэгт шилжүүлжээ. Түүнтэй харьцсан зургаан хүн хорионд ороод байгаа аж.