m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 06:20
31
Б.Санья: Премьер-лигт түрүүлэхийн тулд би “Арсенал”-аас явсан

“Манчестер Сити”-гийн хамгаалагч Бакари Санья “Арсенал”-аас яагаад явснаа “The Sun” сонины сэтгүүлчид ярьсан байна. Өдгөө 31 настай франц залуу “Арсен Венгерийн бүрдүүлсэн баг Премьер-лигт түрүүлэхэд жулдаж байсан. Харин миний хүсэл бол сайн багийн салшгүй нэг хэсэг нь байж цом авах. Гэтэл “Арсенал” тоглогчдын гэмтэл бэртлээс болоод жил бүрийн гурав, дөрөвдүгээр сард лигтээ аваргалах боломжоо алдчихдаг. Энэ бүхнээс үнэхээр залхсан. Мөн “Арсенал”-ын зарим дэмжигчид намайг мөнгөнөөс болж “Сити”-д очсон гэж үздэг. Хэрэг дээрээ намайг Лондоны багт зургаан жилийн турш үнэнчээр зүтгэхэд гэрээний ганц ч зүйлийг надад ашигтайгаар өөрчилж, сайжруулах гэж хичээгээгүй” хэмээн ярьжээ.