m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 06:26
26
"G STAR-2014" нээлтээ хийлээ

Комьпютер тоглоомын дэлхийн хамгийн том гурван үзэсгэлэнгийн нэг болох “G STAR-2014” энэ сарын 20-23 нд Пусан хотноо нээгдлээ. БНСУ анх санаачлан 2004 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү үзэсгэлэнд дэлхийн 35 орны 627 компани оролцож байгаа бөгөөд оролцогч болон үзэгчдийн тоо жилээс жилд өссөөр байгаа аж. Уг үзэсгэлэнгийн үеэр өөрийн орны бүтээсэн онлайн тоглоомуудыг дэлхийн зах зээлд гаргах гол гарц болж өгдгөөрөө энэхүү үзэсгэлэн тус улсын хувьд ихээхэн ач холбогдолтой юм байна.