m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 06:40
84
Борщ

Орц:

  • 1 кг багахан ястай мах, 500 гр. төмс, 300 гр. байцаа, 400 гр. хүрэн манжин, 200 гр. лууван, 200 гр. сонгино, 3 амны халбага томатны паст, 6% -ийн уксус 1 ц/х, 2-3 хумс сармис, давс, чинжүү, ургамлын тос, ногоонууд орно. 

 

 

Махаа хүйтэн усанд хийж 1,5 цаг чанана.

Махаа хэрчинэ

Шөлөндөө хийнэ

Байцаагаа нарийханаар хэрчинэ.

Сонгиноо жижиг хөшиглөнө.

Луувангаа үрүүлд үрнэ.

Хүрэн манжингаа үрүүлд үрнэ.

Төмсөө хэрчинэ.

Хүрэн манжингаа ургамлын тосонд хуурна

Уксус болон томатны пастаа нэмээд, бага зэрэг шөл хийгээд зөөлөн гал дээ 10 минут байлгана.

Ургамлын тосонд сонгиноо шаргал болтол нь хуурна.

Луувангаа нэмж шарна.

Шөл рүүгээ хэрчсэн төмсөө хийнэ.

Буцалж байгаа шөл рүүгээ байцаагаа нэмээд 5 минут чанана.

Хүрэн манжингаа шөл рүүгээ хийнэ.

Сонгино, луувангаа хийнэ

Лаврын навчаа хийгээд шаардлагатай бол давс перец нэмнэ.

Сармис шахагчаар сармисаа шахан бяцалж шөл рүүгээ хийнэ.