m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 06:50
91
Гахайн махан ороомог

Орц:

Гахайн нурууны хэсгийн мах 600 гр. орчим, ногоон сонгино 200 гр, сыр 300 гр, өндөг 1 ш, гурил 3 а/х, давс, үйрмэг сухарь, ургамлын тос, махаа 1 см орчим зузаанаар зүснэ, мах нүддэг алхаар давтаж нимгэлнэ. Бага зэрэг давслана.

 

 

 

Ногоон сонгиноо жижиглэн хэрчинэ, сырээ том ширхэгтэйгээр үрнэ. Хүсвэл сармис нэмж болно.

Давтаж бэлтгэсэн махан дээрээ шанзаа хийнэ.

Ороомогны хэлбэрт оруулна.

Хуурай гуриланд өнхрүүлнэ.

Сайтар хутгасан түүхий өндгөнд хийж норгоно.

Үйрмэг сухарьд өнхрүүлнэ.

Ургамлын тосонд бүх талаас нь шарна. Эхлээд “оёдолтой” талаас нь шараарай, тэгэхгүй бол задарчихна. Бүх талаас нь шарж хайрс тогтоогоод, дараа нь халуун духовканд 5 орчим минут байлгаж болно. Хайруулын тавган дээрээ болтол нь шарж ч болно. Хэт удаан шарж хатаахаас болгоомжлоорой.