m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 06:56
53
БНАСАУ-ын хар зах дээр хориотой зохиолууд зарагдаж байна

БНАСАУ-ын хар зах дээр хориотой зохиолууд худалдаалагдаж буйг "Daily NK" хэвлэл онцоллоо. Хориотой номын ихэнх нь Японоос ирсэн байжээ. Тагнуулын үйл ажиллагааг нарийвчлан бичсэн номууд байсан аж. Түүнчлэн хар зах дээрх гадаадын уран зохиолын ном зарагдаад удаж буйг нэрээ нууцалсан этгээд хэвлэлд хэлсэн байна. Харин тагнуулын холбогдолтой тус номууд саяхнаас гарч ирсэн хэмээжээ. Тэрбээр тус номын борлуулагчид голдуу намын гишүүдийн хүүхдүүд байдгийг онцолсон юм. 

Эдгээр оюутан эцэг эхийнхээ албан тушаалыг ашиглан гадаадын уран зохиолуудыг олон орчуулж үүний дараа хувилагч машинаар олшруулан хар зах дээр түрээслэн худалдаалдаг байна. Умард Солонгосын хар зах дээрх орчуулгын номын нэг цагийн түрээсний дундаж үнэ нь гурван мянган вон буюу ойролцоогоор 23 ам.доллар байдаг гэнэ. Түүнчлэн орон нутгийн номын нэг өдрийн түрээс 1.000 вон буюу найман ам.доллараар борлуулдаг ба гадаадын сонгодог зохиолууд 3.000 вон аж.  Харин оюутнууд уран зохиолын номоос илүүтэй тагнуулын зохиол унших сонирхолтой байдаг аж.