m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 06:58
62
Булган аймгийн 21 албан хаагч тангараг өргөлөө

Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг ёс төртэйгээр өргөх журмын дагуу өнөөдөр Булган аймгийн 21 албан хаагч аймгийн Нутгийн удирдлагын ордны хүндэтгэлийн танхимд “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэх Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн зүйл хэсгээс ишлэл аван тангарагаа өргөлөө.

Тангараг өргөсөн нийт албан хаагчиддаа нутгийн удирдлагын зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.