m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 07:06
32
Ханшийн өөрчлөлтөөс болж тамирчдынхаа цалинг хасчээ

Украины хөлбөмбөгийн “Днепр” баг ханшийн зөрүүний өөрчлөлтөөс болж тоглогчдынхоо цалинг хассан тухай Tribuna.com мэдээллээ. Украины мөнгөн тэмдэгт гривнагийн доллартай харьцах ханш сүүлийн үед огцом суларч байгаа юм. “Днепр”-ийн хөлбөмбөгчдийн цалин оны эхэн үетэй харьцуулахад хоёр дахин багасчээ. “Днепр” багийн хувьд цөөнгүй гадаад тоглогчидтой. Тэдний цалинг доллараар төлөх гэрээ байгуулсан нь багийн ашгийг бууруулсан байна.