m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 07:14
39
“Андерлехт” клуб 16 настай хүүтэй шүүхдэлцэнэ

Бельгийн “Андерлехт” клуб 16 настай хөлбөмбөгч Жейсон Айенг-Локилог шүүхэд өгсөн тухай La Capitale мэдээллээ. Дөрвөн жилийн өмнө багийн удирдлагууд Жейсонтой гэрээ байгуулсан байна. Гэрээ ёсоор хүү 16 нас хүрээд тус багийн төлөө тоглох ёстой байжээ. “Андерлехт” энэ гэрээнийхээ төлөө 75 мянган еврог хүүгийн ар гэрийнхэнд өгчээ. Гэвч залуу довтлогч эрийн цээнд хүрмэгц Италийн “Кьево” багтай яриа хэлцэл өрнүүлж эхэлсэн байна. Үүнд нь эгдүүцсэн “Андерлехт”-ийн удирдлагууд шүүхэд хандсан юм. Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр ирэх зунаас нааш гарахгүй бололтой.