m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 07:15
124
Тархийг яаж амраах вэ

Тархийг олон аргаар амрааж болно. Тархи яагаад ядардаг, яагаад амардаг юм гэхээр тархи олон төрлийн мэдээлэл авна, төдий чинээ их ядарна. Тэгэхээр тэр мэдээллүүдийг өөр мэдээллээр солих юмуу, нүдэнд харагдаж байгаа өчнөөн олон юмыг харагдахгүй байгаа өөр юмаар сольж чадвал сая амарна. Ф. Энгельс юм бичиж байгаад ядрахдаа шатар тоглодог байсан гэдэг. Энэ бол өөр. Бичиж байхдаа бодож байсан юмнууд нь шатар тоглохоор алга болж, анхаарал нь өөр тийшээ хандаад явчихаж байна. Тухайлбал хоньчин хүн алаг цэцгийн дунд, аглаг хөндий дотор хонио тасралтгүй хариулж яваад мэдрэлийн ядаргаанд орчихно. Хонио хариулж явахдаа зүгээр явахгүй л дээ хаана хурга үлдэж байна, хаана үс ноос нь унаж байна гэдэг юмуу, хээл хаяж байна уу, цаг агаар ямар байна гэх мэтчилэн сэтгэл нь байнга зовж явдаг. Тийм хүнийг өөр газар аваачиж, чулуу нүүрс ухуулж байсан туршлага ч бий аж. Тэгэхээр тархинд ачаалал өгч буй тэр зүйлийг хэсэг хугацаанд орхих хэрэгтэй байна.