m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 07:22
63
Түүхий нефтийн үнэ дахин буурчээ

Лондонгийн бирж дээр түүхий нефтийн үнэ дахин буурч, нэг баррель нь 78.21 долларт хүрчээ. Үүнд хөгжингүй орнууд дахь эрчим хүчний хэрэглээ буурсан, АНУ-д занарын нефтийн олборлолт нэмэгдсэн, Саудын Араб демпингийн бодлого явуулж байгаа, Ливи улс түүхий нефтийн олборлолтоо нэмэгдүүлсэн зэрэг нь нефтийн үнэ буурахад нөлөөж байгаа гэж шинжээчид үзэж байгаа аж. Нефть экспортлогч орнуудын байгууллага энэ сарын 27-нд Венад ээлжит уулзалт хийх гэж байгаа бөгөөд хар алт олборлолтоор дэлхийд тэргүүлдэг орнууд үнийн уналтыг зогсоохын тулд олборлолтоо багасгах талаар хэлэлцэх аж.

Түүхий нефтийн үнэ дахин буурчээ

2012 онд Иран болон Европын орнууд газрын тосны нийлүүлэлт, худалдан авалтдаа харилцан хориг тавьснаас үүдэн түүхий нефтийн үнийн өсөлт дээд хэмжээндээ хүрч байсан ч сүүлийн саруудад тогтмол буурч байгаа учир нефть экспортлогчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм байна.