m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 07:29
567
Түүхэн жүжгүүд гэрэл зурагнаа

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ жилийн арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгаж байгаа юм. Энэ хүрээнд Гэрэл зураг түүх өгүүлнэ гэсэн буландаа тус театрын тайзан дээр тавигдсан түүхэн жүжгүүдийн зургийг хүргэж байна. 

 “ҮНЭН” 1931 он

Зохиолч С.Буянэмэх, найруулагч А.А.Ефремов, Ц.Гомбожав, зураач К.И.Померанцев

“ХАРАНХУЙ ЗАСАГ” 1932 он

Зохиолч С.Буянэмэх,  найруулагч Ц.Гомбожав, А.А.Ефремов

“МАНЖИЙН ХУУЛЬ” 1932 он

Зохиолч Ч.Раднаабазар, найруулагч Ц.Гомбожав, К.И.Померанцев

“ХАРЦ ДАМДИН, ХАТАН ДОЛГОР” 1935 он

Зохиолч Ши.Аюуш, найруулагч Ши.Аюуш,  зураач Н.Бектеева

“АМАРСАНАА” 1944 он

Зохиолч Э.Оюун, найруулагч Э.Оюун, А.Рабинович, зураач Л.Гаваа

“АХ ДҮҮ НАР” 1945 он

Зохиолч Э.Оюун, найруулагч Э.Оюун,  зураач Л.Гаваа

“ЭЭДРЭЭ” 1968 он          

Зохиолч Д.Намдаг, Найруулагч Э.Оюун, Л.Ванган,  Зураач Ц.Доржпалам

“ХААН ТҮҮХ I” 1995 он

Зохиолч С.Жаргалсайхан, Найруулагч Б.Мөнхдорж /МУАЖ/, Зураач Л.Гансүх 

“ТАМГАГҮЙ ТӨР” 1998 он

Зохиолч Б.Лхагвасүрэн /Ардын уран зохиолч/, Ерөнхий найруулагч Ч.Найдандорж /УГЗ/, Ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, Хөгжмийн зохиолч Х.Булган

“ТЭМҮҮЖИН” 2002 он

Зохиолч С.Жаргалсайхан,  Найруулагч Б.Баатар /УГЗ/, Н.Болд,  Ерөнхий зураач Я.Санжаасүрэн /СТА/,  Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж /УГЗ/

“АТГА НӨЖ” 2006 он

Зохиолч Б.Лхагвасүрэн /Ардын уран зохиолч/,  Найруулагч Б.Баатар /УГЗ/,  Зураач Л.Гансүх,  Хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал

“АМЬДРАЛ ЧИНИЙ ТӨЛӨӨ” 2007 он

Зохиолч Б.Энхболдбаатар,  Найруулагч Ч.Түвшин /СТА/,  Зураач Д.Отгонзаяа,  Хөгжмийн зохиолч н.Мөнхзаяа

“ХАРЦ ХАТАН” 2007 он

Зохиолч Д.Төрбат /Төрийн соёрхолт/, Найруулагч Б.Мөнхдорж /МУАЖ/, Зураач Ц.Доржпалам /МУАЗ/Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр /УГЗ/

“АНУ ХАТАН” 2011 он

Зохиолч Б.Шүүдэрцэцэг, Найруулагч  Б.Баатар,  Зураач  Я.Санжаасүрэн /СТА/,  Хөгжмийн зохиолч       Б.Бямбаа

ОРОЛМАА 2011 он

Зохиолч Төрийн хошой шагналт, УГЗ Д.Намдаг, Зохиолыг шинэчилсэн  Ш.Гүрбазар /СГЗ/, Ерөнхий найруулагч  Ч.Найдандорж  /УГЗ/, Ерөнхий зураач  Т.Ганхуяг /СТА/, Туслах найруулагч  Ч.Түвшин /СТА/

“ТЭНГЭРИЙН ХҮҮ” 2011 он          

Зохиолч Б.Цогнэмэх,   Найруулагч Н.Наранбаатар /Төрийн соёрхолт/, Ассистент найруулагч Ч.Түвшин /СТА/, Зураач Т.Ганхуяг /СТА/ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од /УГЗ/

УДЭТ-ын хамт олон энэ сарын 21, 22, 23, 28, 29-нд "Тэнгэрийн хүү", 29-нд "Тэмүүжин", 30-нд "Оролмаа эх", "Саран хөхөө" жүжгүүдийг тайзнаа амилуулах юм.