m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 07:40
53
Фалькао дахин гэмтлээ

“Манчестер Юнайед”-ын колумб довтлогч Радамель Фалькао энэ онд барцад ихтэй байна. Тэрбээр гэмтлийн улмаас хүслэн болсон ДАШТ-дээ оролцож чадаагүй. Улмаар бэртлээ эдгээн “Юнайтед”-д зээлээр ирсэн ч эмнэлгийн хаалгаар байнга эргэлдэх боллоо. Хамгийн сүүлд л гэхэд Фалькао бэлтгэл дээр дахин шинэ гэмтэл авчээ. Энэ гэмтлээс болж тэрбээр хамгийн багадаа хоёр долоо хоног тоглож чадахгүй аж. Ингэснээр “Юнайтед”-ынхан маргааш “Арсенал”-ын эсрэг хийх тун чухал тоглолтод гол довтлогчгүйгээр оролцох болж байна. Колумб залуу энэ улиралд “МЮ”-ын төлөө дөрвөн тоглолтод оролцож, нэг гоол хийсэн юм.