m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 07:47
120
Тахарын албаныхан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Тахарын албаны Захиргааны албан хаагчдын “Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг” өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн дагуу “Төрийн захиргааны албан хаагч”-ийн тангараг өргөн Төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай.

Тахарын ерөнхий газрын төрийн захиргааны албан хаагч Б.Ганбаатар, Г.Баярмаа, Э.Үүрийнтуяа, Ц.Номин, Т.Номин, Д.Одгэрэл З.Гэрэлмаа нар нь “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөж төрийн жинхэнэ албан хаагч болж байна.