m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 07:59
40
Говьсүмбэр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит уулзалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсох өдөр болгож тус уулзалтыг “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс”, “Нийгмийн хөгжлийн хэлтэс”  хамтран зохион байгуулжээ. Тус  арга хэмжээнд 30 иргэн ирсэн бөгөөд Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Соёл спорт аялал жуулчлалын газар, эрүүл мэндийн газар тус тус оролцож  иргэдэд хэрхэн төсөл хөтөлбөрт хамрагдах болон тэтгэвэр тэтгэмжийн талаар мэдээлэл хийж, тэдний санаа бодлыг сонсчээ. Эрүүл мэндийн газрын хамт олон ХБИ-д урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ. Энэхүү уулзалтын дараа ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ аймгийн музейн үзвэрийг үзүүлж сонирхуулсан аж.