m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:03
38
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг иргэд хянах нөхцлийг бүрдүүллээ

Аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын захиалгаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор төрийн албаны мэргэшлийн ээлжит шалгалтыг энэ сарын 13, 14 – ний өдрүүдэд зохион байгуулж явууллаа. 

Нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын дэс түшмэлийн ангиллын 19 ажлын байр, туслах түшмэлийн ангиллын долоон ажлын байранд  төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зарласнаас дэс түшмэлийн ангиллын ажлын байранд 76 иргэн, туслах түшмэлийн ангиллын ажлын байранд 57 иргэн нийт 133 иргэн бүртгүүлж шалгалтанд орлоо.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг иргэдэд нээлттэй, ил тод, шударга байлгах зорилт тавьж байгаа бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс  дээрх өдрүүдэд зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтын танхимыг камержуулах арга хэмжээг авч ажилласнаар шалгалтын үйл явцыг иргэд өөрсдөө хянах нөхцлийг бүрдүүлж өгчээ.

Шалгалтад орох цагаа хүлээж суугаа иргэд болон олон нийт танхимд зохион байгуулагдаж байгаа шалгалтын үйл явцыг дэлгэцээр харах боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд энэхүү ажил нь шалгуулагч иргэдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ болсон байна. Шалгалтын дүн гарахад дэс түшмэлийн  найман ажлын байранд 17 иргэн, туслах түшмэлийн гурван ажлын байранд 11 иргэн нийт 28 иргэн тэнцсэн байна.