m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:08
45
Ажиллагсдын цалин хөлсний зардал 122.5 сая ам.доллараар нэмэгджээ

Монголбанкнаас төлбөрийн тэнцлийн энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийг тооцоолон гаргасан байна. Энэхүү гүйцэтгэлийг өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны алдагдал 186.1 сая ам.доллараар, хөрөнгө, санхүүгийн дансны ашиг 120.4 сая ам.доллараар нэмэгдэж, алдаа ба орхигдуулгын дүн 108.2 сая ам.доллар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Ажиллагсдын цалин хөлсний зардал 122.5 сая ам.доллараар нэмэгджээ

Үүнд, эмчилгээ, боловсролтой холбоотой хувийн аялалын зардал 40.9 сая ам.доллараар, хөрөнгө оруулалтын болон ажиллагсдын цалин хөлсний зардал 122.5 сая ам.доллараар нэмэгдэж, хөрөнгө, санхүүгийн дансны ашиг: худалдааны зээлийн авлага 134.5 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн аж.