m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:12
53
Бетон хавтанд дарагдаж нас баржээ

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд  гараажны дээврийн бетон хавтан нурж хүн дарагдаж нас барсан” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад тус гараажыг буулгаж байсан Чингэлтэй дүүргийн 10 хороонд оршин суух 28 настай эрэгтэй Н бетон хавтанд дарагдаж нас барсан байжээ. Хэргийг  Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.