m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:22
101
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 971.3 сая ам.доллараар буурчээ

Монгол Улсын урсгал тэнцэл энэ оны эхний гурван улирлын байдлаар 1,114.7 сая ам.долларын алдагдалтай гарсан гэж Монголбанкнаас мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 54 хувиар буюу 1,301.2 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Үүнд, барааны гадаад худалдааны дансны алдагдал 128%-иар буурч 317.3 сая ам.долларын ашигтай гарч, харин үйлчилгээний худалдааны алдагдал 7.0 хувиар өсч 1,016.7 сая ам.долларт, мөн орлогын дансны алдагдал 28 хувиар өсч 556.7 сая ам.долларт тус тус хүрсэн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн урсгал шилжүүлэг 33 хувиар өсч 141.4 сая ам.долларт хүрчээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 971.3 сая ам.доллараар буурчээ

Харин хөрөнгө, санхүүгийн тэнцэл 660.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 31 хувиар буюу 299.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд үүнд, Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 59 хувиар буюу 971.3 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байгаа юм байна.