m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:39
62
Бэлхүүсээ яаж чангалах вэ?

-Гараараа газар тулж өвдгөн дээрээ сөхөрч сууна. Баруун гараараа баруун хөлийн шагайнаас барьж, эрүүндээ аль болох ойртуулан татна. Зүүн хөлөөрөө мөн адил хийнэ.

-Гараа алдлан, хөлөө мөрний хэмжээтэй зай аван зогсоно. Тонгойж хоёр гарын хуруунуудыг баруун хөлний өлмийд хүргэнэ. Дараа нь зүүн хөлний өлмийд хүргэнэ.

-Газар дээш харж хэвтээд хөлөө өвдгөөрөө нугална. Хоёр гараа толгой доороо тавьж, толгой мөрөө аажмаар өргөнө. Энэ үед амьсгаагаа гаргах бөгөөд буцаж доошлуулахдаа амьсгаагаа авна.

-Өвдгөн дээрээ сууж, хажуу тийшээ ганхах хөдөлгөөн хийнэ. Энгэхдээ гараа өргөсөн байна.

-Дээшээ харж хэвтээд гараа толгойны доор салаавчлан хийж хөлөө салгахгүй ташаагаараа дээш өргөж, буулгана. Мөн өргөсөн хэвээр ташаагаараа тойрог маягаар хөдлөнө.

-Хөлийн улыг ямар нэгэн зүлд тулан хэвтэнэ. Гараа сунган өндийж хөлийн хуруунд хүргэнэ.

-Тохойгоо тулж хагас хэвтэнэ. Хөлөө өргөж эхлээд баруун, дараа нь зүүн тийш болгоно. Мөн хөлөөрөө тойрог зурах хөдөлгөөн хийж болно.

-Хэвтээд хөлөө салаавчлан дугуй унах хөдөлгөөн хийж аажмаар хурдлана.

-Сөхөрч суугаад гараа ташаандаа авч, цээжээ баруун зүүн тийш нь эргүүлнэ.

-Дээшээ харж хэвтээд гараа толгойны ард салаавчлан байрлуулаад өндийн суугаад буцаж хэвтэнэ.

-Гэдрэгээ харж хэвтээд хөлөө нийлүүлэн гараа их биен доогуур тавина. Хоёр хөлөө өргөж 45 градусын өнцөг үүсгээд дараа нь цээж мөн өргөнө.