m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:46
65
Орхон аймгийн VI хороолол шинэ замтай болов

 Орхон аймаг 2014 оныг  “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. “Их бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд орон сууцны хоорондын зам, талбайн иж бүрэн өргөтгөл шинэчлэлийг хийсэнд иргэд ам сайтай байгаа. Энэ сарын 20-нд орон сууцны VI  хорооллын  Эрдэнэ баг, Хабитат багийг  холбосон 1,8 км  авто замыг хүлээн авах ёслолын ажиллагаа болжээ. Нээлтийн ёслолын ажиллагааны дараа Эрдэнэт хотын дугуйчдын клубийн тамирчид шинэ замаа мялаан уралдаж  “Орхон-АЗЗА” ОНӨК-ийн тамирчид эхний гурван байрыг эзэлсэн байна.