m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:51
61
Төв аймагт эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна

Ээлжилт цахим хурлаар Төв аймаг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулжээ. Тус аймагт эрүүл мэндийн 68 байгууллагад 1223 эмч, мэргэжилтнүүд ажилладаг аж. Эрүүл мэндийн салбарын энэ  оны нийт санхүүжилт 12.302.5 сая төгрөг. Оны эхний есөн сард аймгийн хэмжээнд нийт 1032 төрөлт бүртгэгдсэн бөгөөд амьд төрсөн хүүхэд 1037. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна. Аймгийн хэмжээгээр нөхөн үржихүйн насны 7445 эмэгтэйг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас 4027 эмэгтэй өвчтэй илэрсэний 82.6 хувийг эмчлэн эрүүлжүүлж 24 хувийг хяналтанд авсан байна. Хяналт, шинжилгээ үнэлгээг 26 сум, нэг  өрхийн эмнэлэгт 1-2 удаа хийж, урианы жилийн үйл ажиллагааны явцын байдалтай танилцаж, зөвлөмжийг хүргүүлсэн. Тус аймгийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг мэргэшүүлэх шаардлага тулгараад байгаа юм байна.