m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:55
59
298.9 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал иржээ

Төв банкны репо арилжааг долоо хоногийн хугацаатай, хүүгээр өрсөлдөх, 150.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох нөхцөлтэй зарласан. Үүнээс нийт 298.9 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирж, 150.0 тэрбум төгрөгийн Репо санхүүжилтийг 12.89 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр олгожээ.

298.9 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал иржээ

Дашрамд дурдахад, “Төв банкны репо арилжаа” нь Монголбанкнаас зарласан арилжаагаар банкны эзэмшиж буй үнэт цаасыг тохиролцсон хугацааны эцэст урьдчилан тохиролцсон үнээр буцаан худалдах нөхцөлтэйгээр худалдан авах хэлцлээр банкинд санхүүжилт олгох нээлттэй захын үйл ажиллагаа юм.