m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 08:55
131
Алтанбулаг сум хогийн төвлөрсөн цэгтэй болов

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хог хаягдлынхаа асуудлыг шийдэж, хогийн төвлөрсөн цэгийг ашиглалтанд оруулжээ. Хог хаягдлыг айл өрх, албан байгууллагаас авч, хаяж, устгах ажил нь энгийн юм шиг боловч хамгийн их эрэлттэй бас асуудал дагуулсан ажил юм. Учир нь иргэдийн зүгээс хог ирж аваагүй, хаядаг нэгдсэн цэг байдаггүй, хогийн асуудлаа анхаардаггүй гээд хог хаягдалтай холбоотой гомдол санал байнга гарч байдаг. Чухамдаа энэ асуудлыг цэгцэлэхийн тулд Алтанбулаг сумын удирдлагууд хогийн төвлөрсөн цэгийг байгуулсан байна. Тус төвлөрсөн цэг нь: ерөнхий нэг хаалгатай, харуулын байртай, ангилан ялгах цэгтэй,  шороон далангаар хашаажуулсан цэг ажээ.