m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 09:01
63
Андгай өргөх ёслол болно

Монгол бахархлын өдөр, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдрөөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Залуучуудын холбоо хамтран Монголын хүүхдийн ордонд өнөөдөр “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулах гэж байна.

Сүхбаатар дүүргийн 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа 99 залуусыг иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны, өндөр соёлтой, хөдөлмөрч хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

16 нас хүрч буй охид хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх юм. 

Үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн удирдлагууд болон хүндэт зочид, шилдэг залуусын төлөөлөл сурагч бүрт “Иргэний үнэмлэх бүхий-Батламж”-ийг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулна.