m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 09:01
49
Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 229.4 тэрбум төгрөг болжээ

Монголбанк нэг долоо хоногтой 86.4 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Ингэснээр энэ сарын 21-ний байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 229.4 тэрбум төгрөг болж байгаа юм байна.

Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 229.4 тэрбум төгрөг болжээ

Дашрамд дурдахад, нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл бөгөөд ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байв.