m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 09:10
55
Өсвөрийн теннисчин охинд санхүүгийн дэмжлэг үзүүлэв

Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн, өсвөрийн шигшээ багийн тамирчин есдүгээр ангийн сурагч Г.Номунааг Энэтхэг улсын Амедабад хотноо зохион байгуулагдах Өсвөрийн софт теннисний II удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохтой холбогдуулан замын зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлж, дүүргийн Засаг даргын захирамжаар мөнгөн тусламж үзүүлжээ. 

Г.Номунаа нь софт теннисний хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм. Г.Номунаа гурван дүүтэй, айлын ууган охин бөгөөд түүний аав С.Ганболд “Хүүхэд, залуучуудын авьяасыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, дэмжсэнд дүүргийнхэндээ талархлаа” гээд охин маань тэмцээндээ амжилттай оролцож, эргээд та нартаа баяртай мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна гэлээ.