m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 09:15
117
"Талх чихэр" ХК-ийн үнэт цаас 4.1 сая төгрөгөөр арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 21-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 16  хувьцаат компанийн нийт 9126 ширхэг хувьцаа арилжигдаж, 14.392.020 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

"Талх чихэр" ХК-ийн үнэт цаас 4.1 сая төгрөгөөр арилжигджээ

Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 3876 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 13.716.129 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн бол “Б” самбарт гурван компанийн нийт 5250 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 675.891 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Тус арилжаагаар "Мерекс" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 5209 ширхэг үнэт цаас 515.691 төгрөгөөр арилжигдсан бол үнийн дүнгээр "Талх чихэр" ХК-ийн 221 ширхэг үнэт цаас 4.088.500 төгрөгөөр арилжигджээ

Харин сүүлийн долоо хоногт тогтмол буурч байгаа ТОП-20 индекс 14,835.26 нэгжид хүрч дахин 73.84 нэгж буюу 0.50 хувиар буурсан  үзүүлэлттэй гарчээ.