m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 09:37
108
ХСҮТ-д өвчтөний биеийн байдлыг хянах монитор хандивлав

Япон улсын "Нихон Кохдэн" корпораци ХСҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасагт найман ширхэг хяналтын монитор хандивлажээ. 

Уг мониторын давуу тал нь эвдрэл багатай,  17 жилийн өмнө Улсын Нэгдсэн төв эмнэлэгт авсан зүрхний аппарат нь одоо хүртэл ажилладаг байна. Бүтээгдхүүнийхээ талаар "Нихон Кохдэн" корпорацийн маркетингийн албаны дарга Такахико Шимада ярихдаа цусны даралт, зүрхний хэмжилт зэрэг найман төрлийн хэмжилтийг нэг хошуугаар хийдэг бөгөөд энэ нь эмнэлгийн зардлыг багасгах давуу талтай гэнэ.