m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 12:19
47
“Caterpillar" компанийн борлуулалт буурчээ

Барилга, уул, уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Caterpillar" компанийн машин, тоног төхөөрөмжийн борлуулалт энэ оны гуравдугаар улиралд есөн хувиар буурсан талаар Bloomberg мэдээлэв. Тайлант улиралд АНУ дахь борлуулалт нь найман хувиар өссөн бол Ази, Номхон далайн боруулалт 21 хувь, Латин Америкийнх хамгийн их буюу 35 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан аж. Түүнчлэн жижиглэн худалдааны борлуулалт нь 20 хувиар буурсан дүнтэй гарчээ. 2012 оны дөрөвдүгээр улирлаас хойш уул, уурхайн салбарын машин, тоног төхөөрөмжийн эрэлт буурах болсонтой холбоотойгоор тус компанийн ашиг буурах болсон аж. 

“Caterpillar" компанийн борлуулалт буурчээ

Дашрамд дурдахад, тус компанийн өнгөрсөн улирлын үзүүлэлтээс харахад уул, уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалт 38 хувиар буурсан бөгөөд Хойд Америкаас бусад бүс нутагт борлуулалтын хэмжээ нь багассан байна. Харин цэвэр ашгийн хэмжээ нь 999 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 39 сая ам.доллараар нэмэгдсэн дүнтэй гарчээ.