m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 12:59
70
Үхрийн ястай мах дунджаар 7510 төгрөгийн үнэтэй байна

Хонины ястай махны үнэ энэ сарын гурав дахь долоо хоногт өмнөх сарынхаас 2.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.0 хувь, адууны махны үнэ 1.9 хувь, ямааны махны үнэ 5.5  хувиар буурсан байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, бол үхрийн цул махны үнэ 0.5 хувиар өсч, ямааны махны үнэ, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна. Үнийн дүнгээр тооцож үзвэл, хонины ястай нэг килограмм мах дунджаар 5850 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7510 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 төгрөгөөр, үхрийн цул мах 50 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 90 төгрөгөөр, хонины цул мах 30 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8300 төгрөгөөр худалдаалж байна.