m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 13:09
56
Ам.долларын эсрэг иенийн ханш дахин суларчээ

Ам.доллартай харьцах иений ханш энэ сарын 20-ны өдөр сүүлийн долоон жилийнхээ доод түвшинд хүрсэн байна. Тухайлбал, ам.доллар 118.41 иентэй тэнцэж байсан нь өмнөх өдрөөс 0.7 хувиар иений үнэлгээ суларсан үзүүлэлт юм. Мөн өдөр эдгээр валютын харьцаа 118.98-ын түвшинд хүрсэн нь 2007 оны наймдугаар сараас хойших хамгийн доод үнэлгээ юм байна. Түүнчлэн өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд иений ханш нийт 2.5 хувиар суларсан нь “Bloomberg”-ийн индекст хөгжингүй 10 орны валютуудаас хамгийн тааруу үзүүлэлттэй  нь байгаа юм байна.

Ам.долларын эсрэг иенийн ханш дахин суларчээ

Ам.долларын эцрэг иенийн ханш энэ сард дахин буурах хандлагатай байгааг шинжээчид онцолсон бөгөөд Нью-Йорк дахь “Sumitomo Mitsui” корпорацын Гадаад валютын газрын дарга Масато Янагияа ч мөн энэ сард ам.доллар 120 иентэй тэнцэнэ хэмээн үзсэн байна.