m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.21 13:15
52
АНУ-д газрын тосны үнэ буурчээ

АНУ-д WTI маркийн газрын тосны үнэ 75 ам.доллараас буурчээ. Тухайлбал, АНУ-ын түүхий газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт өссөн дүнтэй гарсан бөгөөд агуулах дахь газрын тосны хэмжээ өнгөрсөн долоо хоногт 2.6 сая баррелиар нэмэгдэж, 381.1 сая баррельд хүрсэн тухай Эрчим хүчний мэдээллийн газраас нь мэдэгдсэн байна.

Дэлхийн нефтийн хэрэглээний 40 хувийг хангадаг ОПЕК-ийн гишүүн орнууд өнгөрсөн аравдугаар сард өдөрт нийт 30.97 сая баррель нефть нийлүүлж байсныг “Bloomberg” онцолсон байна. 

Түүнчлэн нэг баррель нефтийг Нью-Йоркийн таваарын биржийн цахим худалдаанд 74.7 ам.доллараар үнэлж байгаа аж.