m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 01:57
32
Карлсенд хоёр тэнцээ хэрэгтэй

Сочи хотноо шатрын дэлхийн аварга цолын төлөө халз өрсөлдөж буй Ананд-Карлсен нарын арав дахь өрөг баасан гаригийн үдэш болж, мөн л тэнцээгээр өндөрлөлөө. Ингэснээр Карлсен +1 онооны давамгайллаа хадгалж үлдэн, ням гаригт хожих юмуу хоёр дараалан тэнцэхэд аваргын титмээ хамгаалан үлдэх нөхцөл байдал үүсээд байна.  

Анандын хувьд цагаанаар тоглох хоёр өргийн нэг нь энэ байсан болохоор гараанд нэлээд сайн бэлтгэсэн нь анзаарагдаж байлаа. Тэрбээр бэрсийнхээ урд хүүг хоёр түлхэж d2-d4 гэж нүүхэд Карлсен эхний өрөг шиг Грюнфельдийн хамгаалалтыг сонгосон юм. Гэхдээ өрнөл нь өмнөхөөс өөр байж Ананд бага зэргийн давуу байрлал авч чадсан. Хэдий тийм ч Карлсен маш сайн хамгаалж, өрсөлдөгчийнхөө хоёр аюултай тэмээг солилцож чадсанаар энгийн тэнцээний байрлал үүссэн юм. Ийнхүү дэлхийн аварга цолыг эзэмшигч норвеги залуу халз тоглолтод 5.5:4.5-аар тэргүүлсэн хэвээр байна.

Ананд – Карлсен

1. d4 Кf6 2. c4 g6 3. Кc3 d5 4. Кf3 Сg7 5. Фb3 dxc4 6. Фxc4 0-0 7. e4 Кa6 8. Сe2 c5 9. d5 e6 10. 0-0 exd5 11. exd5 Лe8 12. Сg5 h6 13. Сe3 Сf5 14. Лad1 Кe4 15. Кxe4 Сxe4 16. Фc1 Фf6 17. Сxh6 Фxb2 18. Фxb2 Сxb2 19. Кg5 Сd4 20. Кxe4 Лxe4 21. Сf3 Лe7 22. d6 Лd7 23. Сf4 Кb4 24. Лd2 Лe8 25. Лc1 Лe6 26. h4 Сe5 27. Сxe5 Лxe5 28. Сxb7 Лxb7 29. d7 Кc6 30. d8=Ф+ Кxd8 31. Лxd8+ Крg7 32. Лd2 ½–½