m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 06:26
95
Хурандаа нарын чуулган болно


“Монгол хурандаа” нийгэмлэг ТББ-аас санаачлан анх удаа хурандаа нарын анхдугаар нэгдсэн чуулганыг зохион байгуулахаар болсон байна. Чуулган  энэ сарын 26-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн хурлын танхимд болох аж.


Анхдугаар чуулганд Зэвсэгт хүчин, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг цэргийн болон тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагад одоо ажиллаж буй, алба хааж чөлөөндөө гарсан эрхэм хурандаа, дэд хурандаа нар оролцох аж.