m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 06:32
393
Жамъяан гүнгийн мэндэлсний 150 жилийн ой болно

  Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Онходын Жамъяан гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2014 оны 11 дүгээр сарын 24-нд13:00 цагаас болох юм. Тус хурал Монголын Үндэсний номын сангийн  их уншлагын танхимд болно

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын үндэсний номын сан, Монгол судлалыг дэмжих сан хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Архивын ерөнхий газар,  Монгол ардын нам, Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Дорнод дээд сургууль тус тус оролцож байгаа аж.

Эрдэм шинжилгээний хурлын ХӨТӨЛБӨР-ийг танилцуулж байна.
12:30               Бүртгэл

                        Хуралдааны  дарга: ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж

13:00               Хурлын нээлт:   ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин

                        Хурлын мэндчилгээ:  БШУЯ-ны мэндчилгээ

                                                             ССАЖЯ-ны мэндчилгээ

13:20               “Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжихөдО.Жамъянгийн оруулсан хувь нэмэр”

Илтгэгч:  ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин

13:45               “Монголын түүх, соёлын судалгаа ба О.Жамъян”

                                    Илтгэгч: ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун

14:00               “Монгол хэл шинжлэлийн хөгжилд О.Жамъян гүнгийн гүйцэтгэсэн үүрэг”

                                    Илтгэгч: ШУА-ийн ХЗХ-ийн захирал, академич Л.Болд

14:15               “Монгол түмний багш О.Жамъян гүн”

Илтгэгч:ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭШТА, академич Ж.Болдбаатар

14:30               “Монголын тусгаар тогтнолын үйл хэрэг ба О.Жамъян гүн”

                                    Илтгэгч:ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Н.Хишигт

14:45               “О.Жамъян гүн Үндэсний номын сангийн үйл хэрэгт”

Илтгэгч:МҮНС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, доктор, профессор Ш.Чоймаа

15:00               Цайны завсарлага

15:15               "Уламжлалт монгол хэлзүйн бичгийн хөгжилд О.Жамьян гүнгийн оруулсан хувь нэмэр"

Илтгэгч:МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн багш, доктор, профессор Г.Гантогтох

15:30               “Монгол улсад орчин цагийн музей үүсч хөгжихөд О.Жамъянгийн оруулсан хувь нэмэр”

Илтгэгч: Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар, музейн эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан

15:45               “О.Жамъян гүн ба Монголын архив”

Илтгэгч: Архивын хэрэг эрхлэх ерөнхий газрын дарга, доктор И.Саруул

16:00               "О.Жамъян гүнгийн төрсөн газрыг тодруулах асуудалд"

                                    Илтгэгч: Дорнод дээд сургуулийн багш С.Батханд

16:15               Хэлэлцүүлэг

17:00               Хурлын хаалт