m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 06:35
101
Улсын ерөнхий прокурор үүрэг даалгавар өглөө

Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 17-20 ны өдөр болж өнгөрсөн. Зөвлөгөөнөөр харъяа прокурорын газруудаас 2014 онд хийсэн ажлын талаархи мэдээллийг сонсч, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий прокурорын туслах Б.Үнэнбат, Е.Сагсай, Ц.Мөнхбат нар прокурорын хяналтын чиглэлээр 2015 онд анхаарах асуудал, хийх ажлын талаар заалт чиглэл өглөө.

Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг хааж Улсын Ерөнхий прокурор Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав дараахь үүрэг даалгавар өгснийг товчлон хүргэж байна.

Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн тавьсан зорилгоо хэрэгжүүлэх та нөхөд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид хийх ажлаа тодорхой хэлэлцлээ. 2015 онд болон цаашид дараахь асуудлыг анхаарч ажиллахыг үүрэг даалгавар болгон өгч байна.

Үүнд:

1. Прокурорын хяналтын ажилд дагаж мөрдөх аргачилсан зааврыг чанд мөрдөн ажиллах хэрэгтэй. Энэ бол та нөхдийн хяналт зохион байгуулалтанд байх ёстой ажил. Цагдаа, мөрдөн байцаах байгууллагад аргачилсан зааврыг хүргүүлсэн. Үүнийг мөрдүүлж ажиллах нь зүйтэй.

2. Прокуророос гаргадаг эсэргүүцэл даалгавар зэрэг эрх зүйн хэрэгсэлийг хуулийн хүрээнд үр дүнтэй хэрэглэж, эсэргүүцэл, мэдэгдэл, даалгаврын чанарыг сайжруулах хэрэгтэй. Энэ ажилд тоогоор хөөцөлдөж болохгүй.

3. Прокурорын туслах ажилтнаар зохих журамд заасан ажлыг нь хийлгэж ажилд сургах хэрэгтэй. Прокурорын туслах ажилтнаар прокурорын бүрэн эрхт заасан ажлыг гүйцэтгүүлж  болохгүй.

4. Системийн хэмжээнд ашиглаж байгаа цахим сүлжээг үр дүнтэй ашиглах хэрэгтэй.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХМОНХАлба

5. Шүүхээс хэрэг олноор буцаж байгаад олон талаас нь үнэлэлт дүгнэлт өгч ажлын алдаа дутагдал байгаа бол шүүхийн удирдлагатай ярьж хэлэлцэж ажлаа сайжруулах хэрэгтэй.

6. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг ажилд сургаж ажлыг нь удирдан зохион байгуулахад, ажлаа чиглүүлэх хэрэгтэй.

Шинэ тутам байгуулагдсан Тахарын алба ч үүнд хамаарагдах ёстой. Ажилд нь туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй.

7. Прокурор шийдвэрээ хуулийн хүрээнд үндэслэлтэй гаргаж байгаад хяналт тавьж ажиллах хэрэгтэй  Гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг танилцуулж, ойлгуулж ажиллах нь чухал.

8.Дээд удирдлагын нэр барьж асуудлыг ярьдаг явдлыг  таслан зогсоох хэрэгтэй. Дээд шатны прокуророос прокурорын шийдвэрийг хүчингүй болговол хариуцлагыг нь тухай бүр тооцож байх хэрэгтэй. Прокурор хуулийн хүрээнд бие дааж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой гэдгийг анхаарч ажиллах хэрэгтэй.

9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ялгамжтайгаар эзнээ олж тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаарх зарим ажлыг хийж байгаа нь сайшаалтай. Цаашид тодорхой хуулийн хэрэгжилтийг судлаж шалгах илэрсэн зөрчлийг арилгуулж ажиллах нь зүйтэй.

10. Прокурор ажилтнуудын харилцааны ёс зүйг анхаарч ажиллах нь зүйтэй. Эцэст нь тэмдэглэхэд системийн хэмжээнд согтууруулах ундаа  хэрэглэхгүй байх талаар өмнө нь тавьж байсан шаардлага хэвээрээ байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй гэсэн юм.