m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 07:07
32
Д.Трисман: Европын багууд “World Cup 2018”-ыг бойкотлоход бэлэн

Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Дэвид Трисман Европын хэд хэдэн орнууд 2018 онд Орост болох ДАШТ-ийг хясан боох санаачлага гаргасныг дэмжиж буйгаа илэрхийлжээ. “Би энэ санааг зуун хувь дэмжиж байна. Мишель Платинигийн толгойлсон UEFA бол FIFA-г бодвол харьцангуй цэвэрхэн байгууллага. Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсан. Гэхдээ Европын томоохон багуудын ивээн тэтгэгчид хүчтэй нөлөөлсөн гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мэдээж хэн ч дэлхийн аваргад оролцох эрхээ алдахыг хүсэхгүй. Гэхдээ спорт цэвэр тунгалаг, дүрэм журам нь ойлгомжтой байх ёстой гэдэг дээр санал нэгдсэний үндсэнд ДАШТ-ийг бойкотлоход бэлэн байна” гэж тэрбээр өгүүлжээ.