m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 10:02
45
Охинтой болсон ч тэд тусдаа амьдарч байна

  Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө нэмж буй залуу жүжигчин бол яах аргагүй Б.Энхтүвшин юм. Тэрээр ирэх сард нээлтээ  хийх “Зүрх зогсохгүй” хэмээх цэргийн амьдралыг харуулсан нэгэн шинэ кинонд тогложээ.

Б.Энхтүвшин МХО-ны авьяаслаг сурагч байхаасаа С.Жавхлангийн “Миний найз”, “Алсад суугаа ээж” дууны клипүүд, "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж" жүжигт тоглож жүжигчин болох гараагаа эхлэж байсан. Тэрбээр саяхан дэлгэцэнд гарч олон мянган үзэгчдийг байлдан дагуулж чадсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонуудад тоглож үзэгчдэд өөрийгөө илүү таниулж чадсан.

Үүнээс гадна Б.Энхтүвшин “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг нар үерхэж, бүр хөөрхөн охинтой болсон ч тусдаа амьдарч байгаа нь тун харамсалтай. Тэрээр охинтойгоо ойр байхын тулд Солонгост ажиллах таван жилийн гэрээгээ цуцлаад иржээ.