m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 10:10
30
А.Глеб: Месси бөмбөг авмагц огт өөр нэгэн болж хувирдаг

Цагтаа “Барселона”-д тоглож байсан Беларусийн хагас хамгаалагч Александр Глеб нэг багийн анд асан Лионель Мессигийн талаар ярьжээ. “Лео бол бурхнаас заяасан авьяаслаг тоглогч. Бусад нь гүйж харайж байхад тэр бэлтгэл дээр алхаад л явж байдаг. Тренажер дээр ч гэсэн. Харин тэр бөмбөг авмагц огт өөр нэгэн болж хувирдаг. Ийм үед түүнээс бөмбөг салгана гэдэг маш хэцүү” хэмээн Александр дурсчээ.

2008-11 оны хооронд Каталоны багт данстай байсан Глеб “Барса”-г орхисны дараа “Штутгарт”, “Бирмингем”, “Вольфсбург”, “Крылья Советов”, “БАТЭ” багуудад толож байгаад энэ намраас Туркийн “Коньяспор”-т хүчин зүтгэх болжээ.